Jump to content

Хонь (одны орд)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэвлэх боломжтой хувилбарыг дэмжихээ больсон бөгөөд дүрслэх явцад алдаа гарж магадгүй. Хөтчийнхөө хавчуургыг шинэчилж оронд нь хөтчийн хэвлэх өгөгдмөл функцийг ашиглана уу.

Хонь (Латин: Aries) нь өрнийн зурхайгаар нарны зам дахь одны ордуудын нэг бөгөөд баруун талд нь загас, зүүн талд нь үхрийн орд оршино. Тэмдэглэгээ нь (юникод ♈) бөгөөд хонины эврийг илэрхийлнэ. Хонины орд нь 2-р зуунд астрономич Птолмейн тодорхойлсон оддын 48 ордны нэг бөгөөд орчин үед ашиглагддаг 88 ордны нэг болж үлджээ.

Одод

Хонины ордны одод харьцангуй бүдэг бөгөөд хамгийн гэрэлтэй од болох Альфа Ариетис нь дөнгөж 2.01-ийн магнитудтай.

Дүрслэл

Эртний Грекийн астрономичид хонины ордыг толгойгоо баруун тийш эргүүлэн хараад хэвтэж буй хониор дүрсэлдэг байв. Птолемейн Алмагестэд дурьдсан ёсоор α, β, γ Ариетис одод нь хонины толгой, эврийг тус тус үүсгэнэ.

Домог зүй

Эртний Грекийн домог ёсоор Хонины орд нь Фриксосыг аварч, Колчист хүргэсэн алтан хонийг төлөөлдөг. Фриксос хонийг бурханд өргөж, арьсыг нь Алтан ноос хэмээх сүмд өлгөсөн гэдэг домогтой[1].

Зурхай

Үндсэн өгүүлэл: Хонь (зурхай)

2009 оны байдлаар Нар нь 4 сарын 19-нөөс 5 сарын 13-ныг хүртэл Хонины ордонд байрлана. Одон зурхайд үздэгээр Нар хонины ордонд 3 сарын 21-нээс 4 сарын 20 хүртэл байрладаг.

Эшлэл

  • H. A. Rey, The Stars—A New Way To See Them. Enlarged World-Wide Edition. Houghton Mifflin, Boston, 1997. ISBN 0-395-24830-2.
  • Ian Ridpath and Wil Tirion (2007). Stars and Planets Guide, Collins, London. ISBN 978-0007251209. Princeton University Press, Princeton. ISBN 978-0691135564.

Гадны холбоосууд

 Commons: Хонины орд – Викимедиа дуу дүрсний сан